Нүүрс тээвэрлэхэд үүсээд байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-14 13:28:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Таван толгойн орд газраас Гашуун сухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж буй жолооч нар өвлийн хүйтэнд 10-14 хоног машиндаа амьдарч, зарим нэг нь кабин халаагч ажиллуулан дулаацаж, цаг хожих үүднээс зориулалтын бус замаар тээвэр хийж байгаль орчныг доройтуулсаар байгаа юм. 
Энэхүү бодит байдалтай танилцаж, яаралтай арга хэмжээ авахаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс Цагаан хад, Гашуун сухайт боомт дээр ажиллаж, орон нутгийн удирдлага, жолооч нар, малчдын санал хүсэлтийг сонслоо.
Тулгамдаж буй эдгээр хүндрэлтэй асуудлуудыг нүдээр харж, олон талын төлөөлөлтэй уулзан ярилцсаны үр дүнд "Уртын-Урт" тээврийг болиулж, "Урт-Богинын" тээвэрт шилжүүлэн ажиллах тухай саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ гэдгээ сайд нар мэдэгдлээ.
Д.Мишигсүрэн
相关新闻