Мэргэжлийн урлагийн байгууллага үүссэний 40 жилийн ойг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт Мэргэжлийн Урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Ойн баяраа тэд “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын “Хайрлан жаргах эх орон” бүрэн хэмжээний шинэ уран бүтээл, Хүүхэд, залуучуудын театрын “Хүний хүрэм” драмын жүжгээр эхлүүллээ. Мөн “Баярын хурал” зохион байгуулж соёл, урлагийн салбарт амжилт гаргасан уран бүтээлчдээ шагнаж урамшуулсан юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль, МУСТА цол тэмдэг болон аймаг, сумын шагналаар олон уран бүтээлч шагнууллаа. “Баярын хурал”-ын үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ, “Соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гадаад харилцааг өргөжүүлэх, энэ төрлийн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулан аялал жуулчлалын салбарын салшгүй хэсэг болгон хөгжүүлэх зорилготой байгаа” гэлээ.
1970-аад оны дунд үеэс Эрдэнэт хотын иргэдийн чөлөөт цагаар соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор Эрдэнэтийн соёлын ордон байгуулагдсан түүхтэй. Өдгөө соёл, урлагийн төрийн өмчит есөн байгууллагад 200 гаруй, хувийн хэвшлийн 16 байгууллага, продакшнд 300 гаруй хүн ажиллаж байна. Эдгээрээс “Гавьяат” цолтой таван уран бүтээлч байдаг юм.

Б.Оюун-Эрдэнэ