Хулгай хийсэн бүлэг этгээдийг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Цагдаагийн газар “Төгөл”, “Баян”, “Есөн-Эрдэнэ” зэрэг томоохон худалдааны төвүүдээр гар утас, цүнх, түрийвч болон айл өрхөөс зурагт, эд материал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ. 18-22 насны зургаан залуу Улаанбаатар хотоос ирж дээрх хэргийг үйлдсэн байна.
Тэдний зарим нь ял эдэлж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хулгай хийсэн дөрвөн тохиолдол нь нотлогдоод байгаа ажээ. Иймд өнгөрсөн сарын 23-нд томоохон худалдааны төвүүдээр явж байгаад гар утас, түрийвчээ алдсан иргэд Цагдаагийн газарт өргөдлөө өгөх хэрэгтэй гэнэ.
Хэрэг хийсэн этгээдийн нэг нь энэ оны наймдугаар сард Хорих 437 дугаар анги, хоёр нь хугацаанаасаа өмнө суллагдсан байжээ. Дээрх залуусын дийлэнх нь асрамжийн газарт өссөн, эсвэл эцэг эхийн аль нэг нь байхгүй, асран хамгаалагчгүй байсан аж.

Б.Оюун-Эрдэнэ