“Нютагни” тайлан тоглолт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хэл шинжлэлийн ухааны доктор Самбуугийн Алтанцэцэг, ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Дашцэрэнгийн Сэндэр нарын хамтарсан “Нютагни” тайлан тоглолт Дорнод аймагт болов.
С.Алтанцэцэгийн үг, Д.Сэндэрийн хөгжим "Буриад домог" дууг МУСТА Ж.Чингэс дуулж, тоглолтыг эхлүүлснээр аялгуу, найраг цалгиж, алга ташилт шаагисан үдэш болсон юм.
С.Алтанцэцэгийн үг, Д.Сэндэрийн хөгжим "Буриад домог" дууг МУСТА Ж.Чингэс дуулж, тоглолтыг эхлүүлснээр аялгуу, найраг цалгиж, алга ташилт шаагисан үдэш болсон юм.
Тоглолтод ОХУ-ын Москва, Чита, Улаан-Үд, ӨМӨЗО-оос урлаг соёлынхон ирж оролцсоноос гадна Монгол Улсын Ардын жүжигчин Жаргалсайханы гэргий Ц.Цэндэм, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир гээд олны танил эрхмүүд урилгаар хүрэлцэн ирж, үзэгчийн суудалд тухалсан байлаа. Энэхүү тоглолтын анхны санааг Монгол Улсын Ардын жүжигчин Жаргалсайханы гэргий Ц.Цэндэм гаргажээ.
Д.Сэндэр, С.Алтанцэцэг нарын хувьд аймгийн боловсрол, соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмэр их гэдгийг олон хүн энэ үдэш онцолж, тэдэнд хүндлэл үзүүлсэн. Тэд 30 гаруй жил найзлахдаа буриад түмнийг уярааж догдлуулсан олон сайхан дууг хамтран бүтээж, Олон улсын “Алтаргана” наадмын олон ч шагналыг хүртэж байсан уран бүтээлчид юм.

Д.Дэлгэрмаа