Сахилга хариуцлагын зөвлөлгөөнөөс уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-13 09:50:18
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах, ёс зүй хариуцлагыг өндөржүүлэх сургалт, сахилга хариуцлагын зөвлөлгөөнийг тус аймагт зохион байгуулж, эндээс нэгдсэн уриалга гаргалаа.
Энэхүү зөвлөлгөөнд тус аймгийн 15 сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, Нийгмийн асуудал дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Байгаль орчин, уул уурхайн бодлогын мэргэжилтэн, Багийн Засаг дарга нар оролцсон байна. Уг зөвлөлгөөнөөр бүх салбарын ажил үйлчилгээг сайжруулахад санал бодлоо хэлэлцэж уриалга гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү уриалгад иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй үзүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж, ёс зүйн доголдол зөрчилгүй ажиллахыг төрийн албан хаагчид эрхэм зорилгоо болгох гэж оруулсан байна. Мөн ил тод нээлттэй байдлыг ханган, төрийн үйлчилгээг цалгардуулсан, хариуцлагагүй хандсан тухай бүр хууль журмын дагуу хариуцлага ногдуулж хариуцлагын тогтолцоог сайжруулж ажиллах, аймаг сумын удирдлагаас өгөгдсөн чиг үүрэг болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийг цаг хугацаанд нь чанартай бүрэн хэрэгжүүлдэг, заасан хугацаанд тайлагнаж дүгнүүлдэг, ажлын гүйцэтгэлээр урамшуулдаг тогтолцоог хэрэгжүүлж ажиллах зэрэг заалтуудыг оруулан нийт төрийн албан хаагч нараас уриалсан байна.
Энэ үеэр тус аймгийн 58 багийн Засаг дарга, сумдын Тамгын газрын дарга нарт шинэ зөөврийн компьютер, принтер өгч иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээг илүү ил тод нээлттэй түргэн шуурхай болгохыг анхаарууллаа.
Мөн сургалт зөвлөлгөөний үеэр тэргүүний сумд өөрсдийн тэргүүн туршлагаа хуваалцаж, сум, баг, аймаг, нийслэл цаашдаа уялдаа холбоогоо сайжруулахад санал нэгдлээ.
Д.Мишигсүрэн

相关新闻