Маргааш Дундговийн сургууль, цэцэрлэг хэвийн ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/. Монголын БСШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбоо маргаашаас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Дундговь аймгийн хувьд маргааш эхлэх ажил хаялтад нэгдэхгүй, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн эхэлнэ.
Гэхдээ цаашдаа ажил хаялтад нэгдэнэ гэдгээ багш нарын түр хорооны зохицуулагч О.Эрдэнэтөгс хэллээ. Тэрээр, “Ажил хаялтад нэгдэнэ гэдгээ ажил олгогч нарт ажлын таван өдрийн өмнө мэдэгдээгүй байгаа учир маргааш эхлэх ажил хаялтад нэгдэх боломж хараахан алга байна. Ажил хаялтын явцад нэгдэнэ” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бөгөөд шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх ажээ.

T. Отгонтуяа