Хэрлэн суманд шинээр баг нэмж байгуулахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийг хоёр хувааж, шинээр 11-р баг байгуулахаар болов. Хэрлэн сумын 10 дугаар баг нь 2159 өрх, 7465 хүн амтай. Энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд хамгийн олон хүн ам, өрхтэй багуудын тоонд багтдаг. Гэтэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэй багийн ажлын алба нь тухайн нутаг дэвсгэртээ бус өөр багийн нутагт байрлаж байгаа юм.
Тус багийн айл өрх таруу байршсан учир ЕБС-гүй, өрхийн эмнэлэг нь хол гэхчлэн санал гомдол иргэдээс байнга ирдэг ажээ. Түүнчлэн Хэрлэн сумын бусад багийн ажлын албаны нэг ажилтанд дунджаар 750-800 иргэн ногддог атал 10-р багийн ажлын албаны нэг мэргэжилтэн 1500 орчим иргэнтэй харьцах шаардлага тулгардаг байна.
Шинэ баг байгуулах ажлыг ирэх оноос эхлүүлж, төсөв санхүүгийн асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Төрийн албаны шинэ аппарат бүрдүүлэхээс эхлээд байр сав, зохион байгуулалтын олон ажил бий гэж ЗДТГ-аас мэдээлэв. Зөвхөн иргэдийн бичиг баримт, үл хөдлөхийн гэрчилгээг шинэчлэх ажилд л гэхэд 30 сая гаруй төгрөгийн зардал гаргахаар тооцоолсон байна.

Д.Дэлгэрмаа