Орон нутгийн сайтуудын ажилтнууд чуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-14 12:35:47

Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулган  Сити дээд сургуулийн хурлын танхимд эхэллээ.

Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж буй тус чуулганд  Архангай, Дорноговь, Увс, Ховд, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон зэрэг аймгийн төрийн захиргааны байгууллагын хэвлэл мэдээллийн болон мэдээллийн технологийн ажилтнууд, сайтуудын сэтгүүлчид  оролцож байна.

Чуулганаар орон нутгийн сайтуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээс гадна харилцан туршлага солилцох аж.

 Б.Заяа

相关新闻