"Пёнчан 2018" өвлийн олимпийн тэмцээнийг үзэх тасалбар 20-900 мянган вонын үнэтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-11-07 11:28:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Пёнчан хотноо "Пёнчан 2018" өвлийн олимпийн XXIII наадам 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно.

Энэхүү наадмын нээлтийн ёслол Пёнчаны Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 20 цагаас 2 цаг шахам үргэлжлэх бөгөөд нээлтийн тасалбарыг суудлын байршлаас хамаараад 220 мянгаас 1,5 сая вон /өнөөдрийн ханшаар 484 мянгаас-3,3 сая төгрөгийн/ -оор худалдаалж байна.

Нээлт үзэх А зэрэглэлийн суудал 1,5 сая вон бол B  зэрэглэлийнх 800 мянган вон , С зэрэглэлийнх 600 мянган вон, D зэрэглэлийнх 220 мянган вон байгаа юм.

Харин тэмцээн үзэх тасалбарын үнэ 20 мянган воноос  /44 мянган төгрөг/ эхэлж үзэгчдийн хамгийн их сонирхлыг татдаг уран гулгалтын тэмцээний тасалбар 550-800 мянган воны /1'210'000 төгрөг/ үнэтэй, хоккейн алтан медалийн төлөөх тэмцээний тасалбар 900 мянган воноор үзэх боломжтой.

Д.Өлзий
相关新闻