"Байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” эсээ бичлэгийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-13 09:35:26

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран Үндсэн хуулийн өдрийн хүрээнд “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа. 


Уралдааны зорилго нь хүүхэд залууст үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулахад чиглэж буй юм. Тиймээс их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байгаа аж.


Оролцогч эсээндээ Монгол Улсын байгалийн баялгийн өнөөгийн ашиглалтын нөхцөлд дүн шинжилгээ хийж, байгаль орчны хамгаалал, эдийн засгийн үр ашиг, иргэдийн хүртээмж, төрийн хариуцлага, ил тод байдлын зарчимд тулгуурлан зохистой ашиглалтын ойлголтыг тодорхойлох юм. Мөн Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай уялдуулан бодит шийдлийн хувилбарыг санал болгоно.


Эсээг энэ сарын 29-ний өдрийн дотор info@prdi.mn цахим хаягт хүлээн авч, ирэх сарын 5-нд шалгаруулна.

相关新闻