АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй.
Тус бүлгийн гишүүд орон нутагт томилолттой яваа тул бүлгийн хуралдааныг маргааш хуралдуулахаар болсон байна. Харин МАН-ын бүлэг одоо Төрийн ордонд хуралдаж байгаа бөгөөд бүлгээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж буй.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан. Өөрөөр хэлбэл төсвийн тодотголд хориг тавьснаар тус хууль хэрэгжих боломжгүй байдалд хүрсэн тул цаг алдалгүй хэлэлцэх шаардлага үүссэн юм.
Б.Туул