Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-19 18:44:36
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.


Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил болон цаашдын ирээдүй” сэдвээр зохион байгуулна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.


Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд 154 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм.

相关新闻