Дундговийн тогооч говийн бүсийн аварга тогооч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 21:25:46

Энэ долоо хоногт Мандалговь хотод болж өнгөрсөн говийн бүсийн тогооч нарын ур чадварын уралдаанд Дундговь аймгийн тогооч нар амжилттай оролцож, хэд хэдэн шагналын эзэд боллоо.

Тодруулбал, уралдааны ганцаарчилсан төрөлд Дундговь аймгийн ЗДТГ- ын дэргэдэх Ёслол хүндэтгэлийн өргөөний тогооч Х. Энх- Амгалан уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж,  говийн бүсийн аварга тогоочоор шалгарсан бол Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн тогооч н.Саранхүү, Сайнцагаан сумын “Мандал” рестораны тогооч Т. Эрдэнэсүх нар гуравдугаар байр, Сайнцагаан сумын “Наран” зоогийн газрын тогооч Ц. Байгальмаа, Сайнцагаан сумын 5 дугаар цэцэрлэгийн тогооч Ш.Өлзиймаа нар тусгай байрын шагналыг тус тус хүртэв.

Мөн багийн төрөлд Х. Энх- Амгалан ахлагчтай “Мандал” баг гуравдугаар байрт шалгарснаар Дундговь аймгийн тогооч нар мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөхүйц гэдгийг харуулсан байна.

ХХААЯ, Хоол урлахуйн нийгэмлэг хамтран зохион байгуулсан энэ уралдаанд Өмнөговь, Дундговь аймгаас 23 тогооч оролцож, ур чадвараараа өрсөлджээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻