Н. Оюунцэцэг: Иргэний боловсрол төлөвшүүлэхэд бидний үүрэг хариуцлага их гэж боддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсрол олгохдоо сургууль завсардсан болон сургуулийн гадна буй хүүхдүүдэд бага, суурь,бүрэн дунд боловсрол нөхөн олгохын зэрэгцээ насанд хүрэгчдийг бичиг үсэгт тайлах, амьжиргааны арга ухаанд сургах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн зорилготой оршин тогтнож ирсэн зүйл бол албан бус боловсролын тогтолцоо юм. Сүүлийн үед нэр томъёоны хувьд насан туршийн боловсрол хэмээн өөрчлөгдөж, бүх насны иргэдэд чиглэсэн амьдрах ухааны сургалт явуулдаг, нийгмийн үр нөлөө бүхий тогтолцоо хэвээр байгаа юм.
Насан туршийн боловсролыг хөдөөгийн иргэдэд түгээхээр хэрхэн ажиллаж явааг нь сонирхож Цагаандэлгэр сумын насан туршийн боловсролын багш Н. Оюунцэцэгтэй ярилцав.
- Албан бус боловсрол, одоо бол насан туршийн боловсрол гэж илүү өргөн хүрээний ойлголт бий болоод багагүй хугацаа өнгөрч. Насан туршийн боловсролыг хөдөөгийн иргэдэд илүү үр нөлөөтэй байлгах талаар та санаа бодлоо хуваалцана уу?
- Урьд нь албан бус боловсролд сургууль завсардсан иргэд, сурлага хоцрогдсон хүүхэд хамрагддаг гэсэн ойлголт байсан бол одоо бүх насны иргэдийн амьдрах ухаанд нь чиглэсэн олон талт сургалтыг явуулдаг болсноор нийгэм цаг үедээ нийцсэн, иргэний боловсролыг дээшлүүлэх зохистой бүтэц болсон гэж ойлгодог. Насан туршийн боловсролын утга агуулга, зорилгыг төдийлөн ойлгохгүй, ач холбогдол өгөхгүй байх хандлага хөдөөд бий.
Дундговь аймагт насан туршийн боловсролын төв одоогоор алга. Сумдад л ганц ганц багш ажиллаж байна. Тэднийг нэгтгэж, чадавхижуулах, арга зүйгээр хангаж, насан туршийн боловсролын зорилго агуулгыг нийгэмд илүү сайн таниулж ажиллах тийм төв бидэнд хэрэгтэй байгаа юм. Ингэвэл насан туршийн боловсролын үр нөлөөг илүү сайн таниулж чадна.
Иргэдийн боловсрол гэдэг бол диплом биш. Амьдрах арга ухаанаа зөв олсон, ажлын ур дүйтэй хүн төлөвшүүлэх л чухал байгаа, манай нийгэмд... Хичнээн сайхан дээд сургууль төгсөөд ирсэн залуучууд ажилдаа дадаж чадахгүй, арга ухаанаа олохгүй байгаа жишээ олон байдаг. Тэр бүхэнд хэлж ярьж, зааж зөвлөж байж л төлөвшүүлнэ. Үүнийг насан туршийн боловсролын багш нар хийх тул хөдөөгийн иргэдэд иргэний боловсролыг төлөвшүүлэхэд бидний үүрэг хариуцлага их гэж би боддог.
-Сургалтаа хэрхэн зохион байгуулж байна, иргэдэд ямар сургалтууд хэрэгцээтэй байдаг вэ?
-Миний хувьд, амьдрах ухаан, гоо зүй, иргэний ёс зүй, гэр бүлийн харилцаа гэх зэргээр таван үндсэн сэдвээр сургалт явуулдаг. Насан туршийн боловсролын тухай ойлгуулахын тулд наад зах нь ЗДТГ- ын долоо хоног бүрийн мэдээллийн цаг дээр заавал мэдээлэл хийдэг. Байнга ярихаар хүмүүсийн чихэнд хоногшино. Нөгөөтэйгүүр өөрт нь хэрэгтэй, сонирхолтой зөвлөмж, мэдээллийг байнга өгөөд хэвшчихээр хамт олноороо, найз нөхдөөрөө сургалтад сууя гэдэг. Хотонд нь очоод яаж хоршиж ажиллах, мал аж ахуйгаа эрсдэлгүй эрхлэхийн тулд юуг анхаарах, малаа зах зээлд хэрхэн нийлүүлж, ашиг орлогоо яаж тооцдог байх вэ гэх зэргээр сургалт явуулахаар залуус их дуртай.Гэхдээ хөдөөгийн залууст очиж сургалт хийх санхүү дутмаг.
Нөгөө талаар дүйцэн хөтөлбөрөөр суралцах хэрэгцээ зарим нэг залууст үүсдэг. Өөрөөр хэлбэл, уул уурхай, зам, барилгын салбарт хөдөлмөр эрхлэе, надад суурь боловсролын гэрчилгээ хэрэгтэй байна гээд хандах залуучууд бий. Дүйцэн хөтөлбөрийн 7- 14 хоногийн сургалтад хамрагдаад даалгавар авч явж гүйцэтгээд идэвхитэй суралцаж байгаад гэрчилгээтэй болж, төмөр замд ажилд орсон залуу ч бий.
Боловсрол хэрэгцээнээс үүсч байна.Хөдөөд бичиг үсэг үл мэдэх явдал байхгүй болсон. Харин бага боловсролтой иргэд бий. Дан ганц мал аж ахуй эрхлээд явах биш өөр газарт очиж ажил эрхлэе гэсэн тохиолдолд суурь боловсролын гэрчилгээтэй болъё гээд сургалтад сууж байна. Энэ бол нэг хэрэгцээ.
- Өөр бусад тохиолдолд би сургалтад сууя гээд иргэд өөрсдөө хандаж ирэх нь хэр байдаг вэ?
-Хандаж ирэх нь цөөн. Сургалт санал болгоод ирэхийг уридаг. Гол төлөв өөрөө очиж хийх нь илүү дээр байдаг даа. Нэг сургалтад 10 гаруй хүн оролцуулна.Олон хүн цуглуулаад кампаничилсан байдлаар хийхгүй ээ. Нэг удаа сургалтад суугаад дараагийн удаад найз нөхөд эсвэл хамаатан саднаа дагуулаад ирэх хүртэл л сонирхолыг татахыг эрмэлздэг. Амьдрах ухааны чиглэлийн сургалтуудад иргэд дуртай.
-Сургалтын сэдвээ сонгохдоо хүмүүсийн хэрэгцээг танддаг уу?
-Тийм, хэрэгцээний судалгаа гэж хийнэ. Сум орон нутаг оройн зайн хувьд бага, хүмүүс бие биеэ сайн танина. Тэд юу мэдэхийг хүсч байгаа нь мэдрэгдэнэ. Асуулга явуулаад үзэхэд ямар сургалт авах сонирхолтой байгаа нь гараад ирнэ. Түүний дагуу ажлын төлөвлөлт гаргаад, аль аль сургалтад мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авах вэ гэдгээ тодорхойлдог юм.
-Хэдий хэр хэмжээний төсөв хуваарилагдаж ирдэг вэ, хөдөөгийн иргэдэд насан туршийн боловсрол олгох үйл ажиллагаанд зориулж...?
-Насан туршийн боловсролын нэгжийн хичээл сургалтын зардал жилд 150 мянган төгрөг байдаг. Энэ нь сумын сургуулийн төсөвт сууж ирдэг. Бичгийн цаас, сургалтын материал гаргах, хувилахад зориулагдана. Төсөв бага. Уг нь насан туршийн боловсрол гэж үр нөлөө үзүүлэхүйц ажил хийж байгаагийн хувьд багш өөрийн ажлын байртай, сургалтын тоног төхөөрөмжтэй, хөдөөгийн залууст тулж очиж сургалт хийх шатахууны зардалтай баймаар санагддаг юм. Цаашид өргөжих байх гэдэгт итгэдэг.
Ямар боловч, насан туршийн боловсрол гэдэг статус бий болгоод, түүнийг түгээх багш нартай, бага ч гэсэн төсөв өгдөг байна гэдэг хамгийн сайн эхлэл юм.
-Ер нь цаашид анхаармаар ямар асуудал гардаг вэ?
- Сургууль завсардсан, суурь боловсрол хэрэгтэй гэсэн залуучуудыг сургалтын материалаар хангаад сургаж байгаа боловч ЕБС- ын сургалтын хөтөлбөртэй дүйцэх мэдлэг эзэмшиж мэдээж чадахгүй. Нас биед хүрсэн хүмүүсийн хувьд өргөдөл гомдлоо илэрхийлээд биччихдэг. Хувийн санхүүгийн тооцоогоо зөв хийчихдэг. Намтар түүхээ бичээд өөрийгөө танилцуулчихдаг. Тийм хэмжээнд бичиг үсгийн боловсролыг ахиулна уу гэхээс өдөр тутамд хичээллэж байгаа хүүхдүүдийн олж авдаг мэдлэгтэй дүйцэх хэмжээнд сургалтад хамрагдах боломж хараахан байхгүй. Гэтэл боловсролын гэрчилгээ олгох болоод шалгалт авахад ЕБС- ын суурь боловсролын өдрийн ангийн суралцагчийн түвшингийн шалгалт авдаг нь бодит амьдралд хараахан нийцэхгүй байгаа юм. Насан туршийн боловсролын сургалтаар олж авч байгаа мэдлэгийн шалгуур гэж тусдаа баймаар санагддаг. Түүнийг зөв гаргаж өгөх шаардлага бий. Миний хувьд энэ бол бодлогын алдаа гэж боддог.

T. Отгонтуяа