Зарим Байнгын хороодын даргыг сонгож баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/У. ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын зарим Байнгын хорооны даргыг сонгож баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдааныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонссоны дараа түр завсарлуулж, УИХ-ын байнгын хороод тус тусдаа хуралдан даргаа сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар чуулганы хуралдаан 17.30 минут орчимд үргэлжлүүлэн хуралдаж, зарим байнгын хороодын даргыг сонгож батлав. Тодруулбал:

- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Содбилэг
- Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг,
- Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,
- Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,
- Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарыг олонхийн саналаар сонгож батлав.
Мөн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсаныг албан ёсоор зарлав. Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ