Турк Улс байгуулагдсаны 94 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-10-31 16:15:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 94 жилийн ойн баярын хүлээн авалтыг Туркийн ЭСЯ-наас өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хүлээн авалтад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Монгол-Туркийн парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат нар оролцов.   
 
Турк, Монгол хоёр улсын төрийн дууллыг М.К.Ататуркийн нэрэмжит нийслэлийн тэргүүний V дунд сургуулийн сурагчид дуулж, Хөгжим бүжгийн консерваторын үндэсний хөгжмийн дөрвөл монголын хөгжмийн зохиолчдын хөг аялгуу болон дэлхийн сонгодог аязаар зочдын сонорыг мялаав. 

 
 
相关新闻