Саппорогийн автозамын уулзварыг асфальт бетоноор хучжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Энхтайваны өргөн чөлөө дэх Саппорогийн автозамын уулзварыг түр хааж, асфальт бетоноор хучжээ.
Мөн Гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийн засварыг төлөвлөсний дагуу замын хөдөлгөөнийг өнөөдөр 22:00 цагаас хааж, наймдугаар сарын 20-ны 6:00 цагт нээхээр товлоод байна. Тус авто замын зорчих хэсгийг тэгшилж, асфальт бетон хучилт , тэмдэглэгээг үе шаттай хийх юм.