Монголын мал аж ахуйн академийн хүндэт профессор цол хүртээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-10-31 09:04:19
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Луус сумын малчин Д.Бүдханд, Гурвансайхан сумын малчин Т.Дондов, Хулд сумын малчин Р.Ойровдорж болон аймгийн ХХАА-н газрын Мал аж ахуйн албаны дарга Т.Мөнхбат, Эрдэнэдалай сумын мал зүйч Ж.Очир нар Монголын мал аж ахуйн академийн хүндэт профессор цол хүртлээ.
Анх 2015 онд тус академи дөрвөн малчинд Хүндэт профессор цол хүртээж байсны нэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин Ц.Цэрэндорж юм.
 
Хүндэт профессор цолыг  Монголын  мал аж ахуйн академийн ерөнхийлөгч Д.Батсүрэн, тус академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, профессор Д.Гомбодаш, Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулжээ. Ёслолын ажиллагаанд малчдын төлөөлөл, аймгийн  ЗДТГ-ын ажилтан албан хаагчид байв.
Энэхүү хүндтэй цолыг өнгөрөгч Улсын баяр наадмаар таван аймгийн Засаг дарга нар шилдэг тэргүүний, нэр хүндтэй малчдад хүртээсэн билээ. 
Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд нөр их хөдөлмөр, мэдлэг, оюун ухаанаа зориулж, олон залуу малчныг сургаж, зөвлөн тусалж яваа малчдад энэхүү цолыг олгодог байна.
 
 Т.Отгонтуяа
 
相关新闻