"Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ сумын Засаг даргын туслахаар ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Камертон" хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ "мэргэжлээ сольж" Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын туслахаар нэг өдөр ажиллалаа.
“Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгийн нэг дугаарыг Эх орон телевизтэй хамтран Ханбогд сумаас бэлтгэсэн байна. Өнөөдөр дуучин Л.Ган-Эрдэнэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамбын туслахаар ажиллаж ямар их ачаалалтай цаг наргүй ажил байдгийг өөрийн биеэр мэдэрч, сайн хамтрагчийн үүрэг гүйцэтгэжээ.
Энэ үеэр Засаг даргын мэргэжилтнүүдтэй хийсэн хуралд сууж, суманд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрлөгт оролцож, "Говийн оюу" хөгжлийг дэмжих санд албан бичиг төлөвлөн хүргүүлж, Оюутолгой ХХК-ийн төлөөллийн хурал, И-Оффис цахим системээр албан бичгийн цохолт хийж богино хугацаанд завгүй ажилласан байна.
Ханбогд сум нь 6829 хүн амтай, 1,5 сая га талбай газар нутагтай юм.
Д.Мишигсүрэн