Ажил өглөө 9 цагт эхэлдэг урьдын горимдоо шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь төрийн байгууллагууд өнөөдөр өглөөнөөс эхлэн 9 цагт ажлаа эхэлдэг боллоо. Ингэснээр өдөр 13-14 цагт үдийн цайны завсарлагатай, орой 18 цагт ажил дуусах юм.
Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид тогтоол гаргаснаар өнгөрсөн жилийн есдүгээр сарын нэгнээс эхлэн Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд өглөө 8 цагт ажлаа эхэлж, орой 17 цагт дуусгадаг болоод байсан юм. Тухайн үед ИТХ-ын тэргүүлэгчид ажлын цагийг өөрчлөхдөө төрийн байгууллагын ажлын цагийн бүтээмжийг нэмэгдүүлж, цаг ашиглалтыг сайжруулах үндсэн зорилготой хэмээн тайлбарлаж байсан. Харин энэ тогтоол нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр бөгөөд ийм шийдвэр гаргахдаа олон нийтийн саналыг аваагүй, дээр нь Хуульзүйн яаманд хянагдаад Засгийн газраас эрх шилжүүлээгүй байхад орон нутагт дур мэдэн ажлын цагийн хуваарийг өөрчилж болохгүй хэмээсэн тул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид дээрх тогтоолоо эргэн харж хүчингүй болгожээ.
Ингээд шинэчилж гаргасан тогтоолоор 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажил өглөө 9 цагт эхэлдэг байхаар шийдвэрлэсэн юм.

Т. Отгонтуяа