Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ингээд та бүхэнд Улаанбаатар хотын түүхэн товчоог хүргэж байна.
1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Өргөө 1639 оноос хойш нийт 29 удаа буурь сэлгэсэн бөгөөд одоогийн оршин буй газар буюу Туул голын хөвөөнд 1778 онд суурьшжээ.
Богд Хаант Монгол улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж, Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа хийд, Баруун, Зүүн дамнуургачин, Маймаа хот, Консулын дэнж, Хүрээ харчуул, Хороо харчуул хэмээн хуваагддаг байв. Улмаар 1924 оны 10 дугаар сарын 29-ний Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлгэ тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтжээ. Тухайн үед нийслэл хот 13 хороо, Амгаланбаатар дагуул хоттой нийт 14 хэсгээс бүрдэж байв. Харин 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн/АИХТ/ 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааг өөрчлөн Октябрь, Ажилчин, Найрамдал, Сүхбаатар гэсэн дөрвөн районд хуваасан бөгөөд 1973 онд Гацуурт хороо, 1976 онд Партизан хороо, 1978 онд Багануур хороо шинээр нэмэгджээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийслэлийн нэр Өргөө /1639-1651 он/, Номын хүрээ /1651-1706 он/, Их хүрээ /1706-1911 он/, Нийслэл хүрээ /1912-1921/ болон Улаанбаатар хот хэмээн таван удаа өөрчлөгдөж байжээ.
Эдүгээ Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хот нийт 9 дүүрэгтэй бөгөөд 1.4 сая хүн амтай, Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт 4.704.4 хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршиж байна.

Ч.Ариунболд