Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээт чиглэлийн аяллын зам ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-28 14:37:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Наран булаг Хан" компанийн гүйцэтгэсэн Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээт чиглэлийн аяллын замыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.

Нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд  1000 орчим иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байжээ. Мөн зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар аялах, ил задгай бие засах, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах зэрэг хүндрэлүүд үүсдэг байв. Тиймээс түгжрэлийг сааруулах, иргэдийн ая тухтай амрах, аялах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дээрх бүтээн байгуулалтыг өрнүүлсэн юм. Энэ хүрээнд Зайсангийн аманд 265 авто машины зогсоол байгуулж, 2.05 км автозам барьжээ. Автозамын зорчих хэсэг нийт7 метр өргөн, бөгөөд нэг талдаа 2.25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай,  гэрэлтүүлэгтэй юм.

Ирэх жил Сонгинохайрхан, Баянзүрх хайрханд аялалын зам барих, тохижилтыг ажлыг хийхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд онцлов.
 
Ч.Ариунболд
相关新闻