Б.Хашмаргад, Д.Батбаяр нар Алтангадас одонгоор энгэрээ мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-27 12:47:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нарыг Алтангадас одонгоор шагнажээ.

Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад төрд 25 жил ажилласан бөгөөд Улсын тусгай хамгаалалттай Бурхан Халдун хайрханыг ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Харин Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нь байгаль орчны салбарт 33, тэр дундаа гол, усаа хамгаалах үйлсэд тасралтгүй 25  жил зүтгэснийг нь төрөөс үнэлж ийнхүү шагнажээ. Шагналыг өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардуулав.

Ч.Ариунболд
相关新闻