2500 хүнд томуугийн вакцин хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын энэ сард гаргасан тушаалаар улирлын томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлж, Дундговь аймгийн хувьд өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн вакцин хийлгээд байна.
Вакцинжуулалтад 65-аас дээш настай иргэд болон жирэмсэний дөрвөн сараас дээш хугацаатай эхчүүд хамрагдана. Нийт 2500 хүн тун вакцин тус аймагт хуваарилагдсаныг өрх, сумын эрүүл мэндийн төвүүд зорилтот хэсгийн хүн амын тоогоор хүлээн авч хийж байна. Ирэх долоо хоногт багтаан вакцинжуулалтыг дуусгах ажээ.
Харин бусад иргэд болон зургаан сараас дээш насны хүүхдүүдийн хувьд сайн дураар вакцинд хамрагдаж болох юм байна. Үүний тулд Сайнцагаан суман дахь Дархлаажуулалтын төвд хандан захиалгаа өгч, 10 мянган төгрөгийн төлбөртэйгээр томуугаас сэргийлэх вакциныг хийлгэнэ. Одоогоор 50 гаруй хүн тун вакциныг иргэдэд захиалаад байгаа бөгөөд ирэх даваа гарагаас төлбөрт вакциныг хийж эхэлнэ гэж ЭМГ-ын мэргэжилтэн Г.Улааннаран хэллээ.

Т. Отгонтуяа