Зарим сумын нутаг ялимгүй хур тунадастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар нойтон цастай, салхи 18-20 м/c хүртэл ширүүсч цасан шуурга шууран, хүйтрэх тул зам, даваанд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг ОБЕГ-аас анхааруулсан. Дундговь аймгийн хувьд, өнөөдрийн цаг агаарын нөхцөл байдал ямар байгааг УЦУОШГ-ын синоптек инженер Д.Нэргүйбаатараас тодрууллаа.
Өглөө 8-10 цагийн байдлаар Дундговь аймгийн хойд хэсэг болон Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн сумын нутгаар түр зуурын ялимгүй хур тунадас ороод өнгөрсөн байна. Одоогоор агаарын температур нутгийн хойд болон баруун, зүүн хэсгээр 2- 4 градус хүйтэн, салхи 10-12 м/c, нутгийн өмнөд хэсгээр 0-1 градус хүйтэн,салхи 8-13 м/c байгааг мэдээллээ. Үдээс хойш гэхэд үүл өнгөрөх төлөвтэй байна гэв.
Ирэх сард Дундговь аймгийн нутгаар агаарын температур нийт нутгаар олон жилийн дундажаас 1-1.5 градусаар дулаан байх цаг агаарын урьдчилсан төлвийг УЦУОШ-ний газар гаргасан байна.
Сарын эхний арав хоногийн сүүл, хоёр дахь арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтэрч шөнөдөө 12-17 градус,өдөртөө 2 градус хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө 17-22, өдөртөө 9-14 градус байна.
Хур тунадасны хувьд, нэг ба гуравдугаар арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим нутгаар цастай, энэ үеэр салхи ихэнх нутгаар 14-16 м/c, сарын сүүлээр 16-18 м/c хүртэл ширүүсч шороон болон цасан шуургатай байх төлөвтэй байгаа ажээ.

Т. Отгонтуяа