Өмнөговь аймгийн зарим нутгаар нойтон цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим нутгаар энэ сарын 27-нд нойтон цас орж хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.
Тус аймгийн УЦУОШТөвөөс долоо хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 27-нд зарим газраар хур тунадас нойтон цас орж, салхи ихэнх нутгаар 18-20м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна гэж мэдээллээ.
Тиймээс малчид болон иргэдийг болзошгүй цаг агаарын гэнэтийн үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна. 10 дугаар сарын 27, 28-нд хүйтэрч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарах ажээ.
Д.Мишигсүрэн