Цагаандэлгэр сумынхан шинэ соёлын төвтэй болохыг хүсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Барилга ашиглалтын хугацаа нь дуусч, ан цав үүссэний улмаас төмөр татлагаар хүлж бэхлэн торгоож байгаа Соёлын төв Цагаандэлгэр суманд бий. Ирэх оны улсын төсөвт шинэ соёлын төв барих хөрөнгө тусгагдах байх гэсэн горьдлогыг тус сумынхан тээж сууна.
Сумын соёлын төвийн барилга 1954 онд ашиглалтад орсон. Барилга ашиглалтын нормативт хугацаа аль хэдийн дууссан бөгөөд 2005 онд их засвар хийхдээ барилгын ханыг төмөр татлагаар хүлж бэхэлжээ.
Соёлын төв таван ажилтантай. Сард 125 мянган төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй бөгөөд үүний тулд долоо хоног бүр иргэд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг хэмээн эрхлэгч Б.Алдармаа хэлж байна. Үүнээс гадна энэ Соёлын төвийн танхим шавар пийшинтэй. Өвлийн цагтүйл ажиллагаа зохион байгуулах өдрөөс долоо хоногийн өмнөөөс галлаж, дулаацуулдаг тухай тэрээр ярьсан юм.
Харин одоо сумын төв дулааны эрчим хүчний төвлөрсөн шугам сүлжээтэй болж байгаа нь Соёлын төвд таатай нөхцлийг мэдээж бүрдүүлнэ. Гэхдээ соёлын төвийн хувьд шинэ барилгатай болох нь хамгийн чухалд тавигдаж байна.
Тус сум 250 хүний багтаамжтай соёлын төвийн зураг төсөв хийлгэж авсан байдаг ч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан сүүлийн хэдэн жилийн турш төсөв хөрөнгө нь хойшилсоор байгаа ажээ.

Т. Отгонтуяа