АНУ-ОХУ-ын хамтын ажиллагаа "Лалын улс"-ыг устгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. АНУ болон ОХУ-ын цэргийн шууд хамтын ажиллагаа нь Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг устгаж, дайн өргөжихөөс сэргийлэх цорын ганц арга зам юм гэж Лондон хотод төвтэй Сирийн ардчилал, эрх чөлөөний төлөө байгууллагыг үүсгэн байгуулагч Рибал Асад мэдэгдэв.
Дэлхийн наад зах нь 90 орчим улсаас сонгож авсан гадаад дайчдыг оруулаад нийт 30 мянга орчим босогч “Лалын улс” бүлэглэлд байна гэж АНУ-ын албаны хүмүүс үзжээ. Танк эсэргүүцэгч “BGM-71 TOW” пуужингийн систем, АНУ-ын бэлтгэсэн босогчид болон Персийн булангийн орнуудын симпатик засгийн газрын цэргүүдийн алдсан АНУ-ын цэргийн техник, зэвсгийг “Лалын улс”-ын босогчид ашиглаж байна.
Сири дэх хэв давруу үзэлтнүүдийг устгах цорын ганц боломжит арга зам бол АНУ-ОХУ хамтран ажиллах явдал юм гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын үеэл Рибал Асад мэдэгджээ.
Сири дэх “Лалын улс” болон бусад хэт давруу үзэлт бүлэглэлүүдтэй тэмцэхэд хамтран ажиллах саналыг ОХУ есдүгээр сарын сүүлээс хойш АНУ-д удаа дараа дэвшүүлсэн билээ. Гэвч АНУ-ын албаны хүмүүс саналыг эсэргүүцэж, ажиллагааны бүсэд техникийн мөргөлдөөн гарахаас сэргийлж, цэргийн оролцоог хязгаарласан байна.
Д.Нямтулга