Хуулийн хугацаа дуусахаас өмнө газраа өмчилж авахыг иргэдэд сануулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар төрөөс нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хугацаа ирэх оны тавдугаар сарын нэгний өдрөөр дуусгавар болно. Тиймээс энэ хугацаанд багтаж газраа өмчилж авахыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас иргэдэд сануулж байна.
Газар өмчлөлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш одоогийн байдлаар Дундговь аймгийн нийт хүн амын 24.44 хувь буюу 11 мянга 123 иргэн газар өмчилж авсан байна. Иргэдийн өмчилсөн газар нийт 983.39 га болжээ.
Жил тутамд өмчлөх газрын хэмжээг төлөвлөдөг. Энэ оны хувьд нийт 2955 иргэнд 81 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс одоогийн байдлаар 1850 иргэн газар өмчилж авсан бөгөөд он дуустал энэ тоо өснө гэж тооцвол газар өмчлөл үргэлжилсэн 14 жилийн хугацаанд хамгийн олон иргэн өмчлөлийн газартай болсон жил нь 2017 он болохоор байна. Урьд нь 2005, 2015, 2016 онд хамгийн олон буюу 1500- 1600 иргэн газар өмчилж байжээ.
Хуулийн хугацаа дуусгавар болохоос өмнө газар өмчлөлийн явцыг нэмэгдүүлэх ажлыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зохион байгуулж байна. Тухайлбал, газар өмчлөхтэй холбоотой мэдээллийг албан байгууллагын хамт олонд өгч, газар дээр нь анхан шатны үйлчилгээг үзүүлж,мөн газраа өмчилж авахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сануулж байгаа ажээ.

Т. Отгонтуяа