Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулж эхэлсэн байна. Энэ онд аймгийн ИТХ-ын баталснаар 5000 м.кв газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх төлөвлөгөөг баталжээ.
Газар эзэмшүүлэх дуудлага худалдаагаар орон нутгийн төсөвт 50 сая төгрөгийн орлого төвлөрнө. Одоогоор таван сая гаруй төгрөгийн орлого орж, орлогын төлөвлөгөө тасрах төлөв үүсээд байгаа юм. Гэхдээ он дуусахаас өмнө хэд хэдэн удаан дуудлага худалдаа хийхээр төлөвлөж байгаа тул орлогын төлөвлөгөө биелэх боломжтой гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж хэллээ.
Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх төлөвлөгөөг ИТХ-аар өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Зуны цагт дуудлага худалдаанд иргэд төдийлөн оролцдоггүй нь өнгөрсөн жилүүдэд харагдсан тул намрын саруудад зохион байгуулахаар ийнхүү төлөвлөөд байсан юм гэлээ.

Дундговь аймгийн хувьд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг явуулж хэвшээгүй олон жил болсоны хойно 2015 оноос дуудлага худалдааг зохион байгуулж эхэлсэн байдаг. Жилд 50 сая төгрөгийг газрын дуудлага худалдаанаас орон нутгийн төсөвт оруулах боломжтой хэмээн төлөвлөж иржээ.
Иргэд гол төлөв орон сууц, худалдаа үйлчилгээний газар барих зориулалтаар газар эзэмших дуудлага худалдаанд оролцож байсан бөгөөд газрын анхны үнэ 4000 төгрөг байдаг юм байна. Энэ нь БХБ-ын сайдын тушаалаар бүслчэн тогтоосон үнэ ажээ.
Т. Отгонтуяа