Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эх үүсвэр сураггүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-19 18:42:57
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ онд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Дундговь аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулан 1.3 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр хуваарилагдахаар өнгөрсөн хавар яригдаж байсан. Өнөөдрийн байдлаар зээлийн эх үүсвэр шийдэгдээгүй, хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.  
Одоогийн байдлаар төсөл шалгаруулах дэд хороо шинэчлэн байгуулагдсан. Дэд хороо иргэд, аж ахуйн нэгжээс төсөл хүлээн авч эхлээгүй байна.
ХХААХҮ- ийн сайдын тушаалаар төсөл шалгаруулах дэд хороог журмын дагуу аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнээр ахлуулан байгуулсан байна. Дэд хорооны нарийн бичгийн даргаар ХХАА- н газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ж. Мөнхбаяр, гишүүдээр  аймгийн ЗДТГ- ын Хөрөнгө оруулалт , хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н. Эрдэнэ- Очир, ХХАА- н газрын дарга Б. Мөнхжаргал, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Ж. Зоригтбаатар нарын таван хүнийг баталжээ.
Төсөл шалгаруулах дэд хороо зээлийн эх үүсвэр тодорхой шийдэгдэхээр төсөл хүлээн авах хугацааг товлон зарлаж, сонгон шалгаруулалтыг явуулах юм байна.

Т. Отгонтуяа
相关新闻