Залуу малчдад хандан захидал илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын Далай багийн ахмад малчин Ц.Дашзэгвэ, Ж.Оюунмаа нар өөрийн санаа бодлыг нутгийнхаа залуу малчдад захидал хэлбэрээр илгээжээ.
Малчдын тэтгэвэрт орох насыг таван жилээр наашлуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, ноос, түүхий эдийн урамшуулал олгох гэх мэтээр төр засаг малчдад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна. Малчин бид цас зуд, малын халдварт өвчин тохиосон хүнд үедээ төр засгаа л харж суудаг. Дандаа ингэж төр засгаа хараад суулгүй дор бүрнээ идэвх санаачлагатай ажиллаж амьдрах нь өөрсдөөс маань шалтгаална хэмээн ахмад малчид захидалдаа тэмдэглэсэн байна.
Захидлыг сийрүүлэхэд, “Нэн түрүүнд залуу малчид нийгмийн даатгалын шимтгэлийг төлж хэвших хэрэгтэй. Энэ бол өөрсдөдөө хөрөнгө оруулж байгаа, насны тэтгэвэрт гараад авах мөнгө шүү дээ. Нэг хүн жилдээ 348000 төгрөг төлөх юм. Үүнийг автомашины татвар төлдөг шигээ л заавал төлөх албан журмын татвар гэж ойлгон төлдөг байя. Эрүүл мэндийн даатгалыг ч мөн адил.
Улс орны маань эдийн засаг хүндхэн байна. Гадаад дотооддоо өр ихтэй, амаргүй цаг үеийг бид харж байгаа. Тиймээс малчин бид малын хөлийн татвар эсвэл бэлчээр ашигласны татварыг улсдаа төлдөг болмоор байна. Ялангуяа олон малтай малчид малын хөлийн татвар өгөх нь зөв юм. Татварыг заавал мөнгөөр биш, малаар тооцож аваад, түүнийг залуу малчдыг малжуулах гэх зэргээр ашиглаж болно шүү дээ. Энэ бол малчин бидний орон нутгийнхаа эдийн засагт оруулах бага ч гэсэн тус дэм болмоор санагддаг.
Нутаг ус, бэлчээрээ хайрлаж, эзний ёсоор хандая. Жишээ нь, Тал гашууны шорвог хужираа хашиж хамгаалмаар байна. Одоо ил уурхайн нүх шиг л болчихлоо. Энэ чигт нь устгаад яахав, дахин сэргэвэл малд маань хэрэгтэй, малчин бидэнд аштай юу. Ер нь бид байгальтайгаа ойр аж төрж явдагийн хувьд малынхаа бэлчээрийг элдэв хог хаягдлаас дор бүрнээ цэвэрлэж хэвшие. Бид л цэвэр цэмцгэр байлгахгүй бол өөр хэн нэгэн ирээд цэвэрлээд өгөхгүй билээ” хэмээн захидалдаа бичжээ.

Т. Отгонтуяа