Шилийн гол аймгаас Өндөршилийн хүүхдүүдэд тоглоом илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Өндөршил сумын хүүхдүүд тоглох талбайд нь шинээр суурилуулсан гулсуур дээр өнждөг болов. Гадна талбайн хэд хэдэн төрлийн тоглоомыг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Тулга” хайр халамжийн нэгдлийнхэн тэдэнд бэлэглэжээ. Энэ нь тус сумын хүүхдүүдэд зориулсан өвөрмонгол иргэдийн хоёр дахь удаагийн сайн үйлс болж байгаа юм.
Тус сумын уугуул, “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын тэргүүн Д.Наранцог өөрийн санаачилсан “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”- ныхаа хүрээнд ӨМӨЗО-ны Ордос, Шилийн гол аймгийн иргэдтэй хамтын ажиллагаа тогтоож, улмаар Өндөршил сумын гадаад харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж яваа юм.
“Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-д хүсэл зоригоороо дэмжин нэгдсэн өвөрмонгол иргэд мод тарьж, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлэх аяны үндсэн үйл ажиллагаанаас гадна бусдад туслах хүмүүнлэгийн үйлст санаа нэгддэг байна.
Тэдний сайн үйлсийн нэг нь Өндөршил сумын хүүхдүүдэд ийн чиглэж байгаа юм. Урьд нь ӨМӨЗО-ны Ордос аймгийн Хангин хошууны иргэн Хөгжилт тус сумын авьяаслаг таван хүүхдэд сар бүр 100 юанийн тэтгэлэг өгөх санаачлага гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж байгаа бол Шилийн гол аймгийн иргэд энэ удаад тоглоом илгээж, хүүхдүүдийг баярлуулжээ.
Шилийн гол аймгаас Эрээн хотод хүргээд байсан тоглоомуудыг сумын иргэд хандив цуглуулан тээвэрлэн авчирч,сумын төв дэх хүүхдийн тоглоомын талбайд угсарч суурилуулсан байна.

Т. Отгонтуяа