"Тавантолгой" ХК нүүрсээ хямдруулан 22 мянган төгрөгөөр борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв дэх "Тавантолгой" ХК-ийн нүүрс түгээх хоёр цэгт нэг тонн нүүрсийг 22 мянган төгрөгөөр борлуулж байна.
Тус аймгийн ИТХ болон компанийн ТУЗ-ийн шийдвэрээр эднийх нүүрсээ 20 хувь хямдруулаад байгаа юм.

Жил бүрийн 10 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 15 хүртэл нүүрсний үнийг орон нутгийн иргэддээ зориулан хямдруулдаг. Энэ жилийн хувьд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Тавантолгой ХК-ийн ТУЗ хуралдан уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 13200 төгрөгөөр борлуулж байгаа ажээ.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд тус компанийн нүүрс борлуулах хоёр цэг ажиллаж байна. "Тавантолгой ХК өөрсдөө нүүрсээ тээвэрлэн нүүрсний цэг дээр буулгадаг. Харин нүүрсний борлуулалтын оргил үед машин техникийн хүч хүрэлцэхгүй болдог учраас өнгөрсөн оноос "Энержи ресурс" компанитай гэрээ байгуулан 20 мянган тонн нүүрсийг сумдад хүргэдэг болсон" гэж аймгийн Засаг даргын орлогч дарга С.Мөнхбаяр ярилаа.

Д.Мишигсүрэн