“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв”-ийг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв”-ийг байгууллаа.
Щвейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Германы GFA группын хэрэгжүүлж байгаа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв”-ийг Өмнөговь аймгийн ХХҮГ-ын дэргэд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Тус төвийг нээх үеэр ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, иргэд 35 төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа. Мөн ХХҮГ-аас 80 гаруй иргэнд мэдээлэл өгсөн байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвд хандсанаар хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөтэй болохоос гадна хөдөлмөр эрхлэх ур чадвараа үнэлүүлж, ажил идэвхтэй хайх арга техник эзэмших юм. Мөн бусадтай туршлага сургамжаасаа хуваалцаж, ажлын ярилцлагад амжилттай оролцох талаар мэдлэг мэдээлэлтэй болох ажээ.
Д.Мишигсүрэн