Татварын орлогын төлөвлөгөө тасрах төлөвтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/.Энэ онд Дундговь аймаг 10.3 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар 5.3 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, татварын орлого хэд хэдэн төрлөөр тасалдаж байгааг аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэгээс тодруулсан юм.
Нийт 18 төрлийн татвараас орлого бүрддэг. Үүн дотор цалингийн орлогод ногдох албан татвар өндөр хувийг эзэлдэг бөгөөд энэ төрлийн татварын орлого тасарч байсан удаагүй. Харин энэ оны хувьд 3.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөс одоогийн байдлаар 2 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн, төсвийн байгууллагуудад татварын өр үүссэн байдалтай байна. Учир нь төсвийн байгууллагуудын цалингийн санхүүжилт дутуу ирж байгаа нь орлого бүрдүүлэлтэд ийн нөлөөлжээ. Түүнчлэн цалин нэмэгдээгүй байхад татварын орлогыг Сангийн яам төлөвлөхдөө урьд жилийнхээс 200 сая төгрөгөөр өсгөсөн нь энэ төрлийн татварын орлого бүрдэхгүй байх бас нэг хүчин зүйл болохоор байна.
Үүнээс гадна бууны албан татвар өссөнтэй холбогдуулан татварын орлого тасарч байна. Тухайлбал, буу эзэмшигчид 3-4 мянган төгрөгийн албан татварт төлдөг, жилд энэ төрлийн татвараас 2.5 сая төгрөгийн орлого бүрддэг байсан бол албан татварын хэмжээ арав дахин өсч, орлого 21 сая төгрөгөөр төлөвлөгдсөн. Үүнээс одоогийн байдлаар 7.3 сая төгрөгийн орлого бүрдсэн байна. Мөн газрын дуудлага худалдаанаас 50 сая төгрөг төлөвлөсөн бол одоогоор 5.5 сая төгрөг, ус ашигласны төлбөрөөс 46 сая төгрөг төлөвлөсөн бол 5.7 сая төгрөг, хог хаягдлын хураамжаас 45 сая төгрөг орохоос 10 гаруй сая төгрөг нь бүрдсэн гэх мэтээр хэд хэдэн төрлийн татварын орлого одоогоор тасарч байгааг хэллээ.
Сүүлийн арван жилд татварын орлогын төлөвлөгөө нийт дүнгээрээ давж биелдэг байсан бол энэ оны хувьд анх удаа ийнхүү тасалдал үүсч, оны эцэст төлөвлөгөө биелэхгүй байх төлөвтэй болжээ.

Т. Отгонтуяа