Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй олон ажил хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус салбар зөвлөл Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг дөрвөн бүлэг 28 заалттай боловсруулан баталж хэрэгжүүлж байгаа ажээ.
Тухайлбал аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран “Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна. Энэхүү дэд зөвлөл нь хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, судалгаа, тооцоололд үндэслэсэн төлөвлөлтийг хийж тодорхой хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулах ажээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шинэчлэн батлуулсан байна. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулыг таслан зогсоох зорилгоор үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэхчлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үр дүнтэй олон ажил хийсэн гэлээ.

Цагдаагийн газар хандсан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн тоо өсчээ
Завхан аймгийн Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллээр ханддаг иргэдийн тоо өнгөрсөн жилээс 67.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 9 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлийн асуудлаар 42 хүнд зөвлөгөө өгчээ.
Тиймээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуул”-ийг сурталчлах ажлыг аймгийн хэмжээнд шат дараатай зохион байгуулж давхардсан тоогоор 2500 гаруй иргэдэд мэдлэг мэдээллийг хүргэжээ.
Сургалт, сурталчилгааны үеэр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадавхижуулах, гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог ухамсар дадал суулгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх дадлага ажлыг ч хийжээ. Энэхүү ажлыг аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Улиастай сумын ИТХ, ЗДТГ, Улиастай сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран хоёр сар гаруйн хугацаанд зохион байгуулсан байна. Сургалт суралчилгааг хүн амын суурьшил ихтэй, гэмт хэрэг зөрчлийн гаралт ихтэй Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул сумдад зохион байгуулж нийт хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь эрэгтэй, 40 орчим нь эмэгтэй хүмүүс байна. Дээрхи сумдад үйл ажиллагаа явуулж байгаа 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, төрийн алба хаагчид, сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдийн төлөөлөл, Политехникийн коллежийн багш ажилтнууд, Цагдаагийн газрын сум баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, байцаагч нар болон Улиастайн тойргийн шүүхээс хорих ял тэнсэгдсэн болон ял хойшлогдсон, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан иргэдэд энэхүү хуулийн талаарх ойлголт мэдлэгийг өгсөн хэмээв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сурталчилгааг хангалттай өгсөн гэлээ
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зургаан удаагийн нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулжээ.
Тухайлбал “Сар шинэ”, ”Гэрэлтүүлэг”, “Нийтийн тээвэр” нэгдсэн арга хэмжээ болон “Хөдөлгөөнт эргүүл”, “Гэрэлтүүлэг, нийтийн тээвэр”, “Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж” хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж давхардсан тоогоор 1900 гаруй жолоочид сурталчилгааг хийжээ. Хэсэгчилсэн арга хэмжээний үеэр нутаг дэвсгэртээ ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн хэрэгсэл бүхий аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлгийг бүрэн бүтэн байдлыг хянах, гэрэлтүүлгийн хэрэгслийн асах байдлыг бүрэн болгож, тээврийн хэрэгслийн оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэл, жолооч нарыг нэгдсэн оношилгоонд хамруулах үүргийг өгч ажиллажээ. Ингэснээр зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж чаджээ. Мөн Албан журмын даатгалын холбооны Завхан дахь салбар, “Практикал”, “Ард” даатгалуудтай хамтран 1650 ширхэг санамж, боршур хэвлүүлэн иргэд жолооч нарт хүргэжээ. Түүнчлэн жолоочийн зөрчлийн 10 оноог ямар тохиолод хасах талаарх зурагт хуудсыг 2000 орчим ширхэгийг хэвлүүлэн аймгийн төвийн аж ахуй нэгжийн мэдээллийн самбарт байрлуулсан ажээ. Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар нэр бүхий 17 аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн тухай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл мэдэгдэв.

Цахим тоглоомын газруудад цаг хэтрүүлэн ажиллах зөрчил давтан гарсаар байна гэв
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бас нэгэн чухал үйл ажиллагаа нь “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ байжээ.
“Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрийн байдлаар хоёр удаа аймгийн хэмжээнд сарын хугацаатай зохион байгуулж Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй долоон цахим тоглоомын газарт хяналт шалгалтыг хийжээ. Үүнээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан нэг газрын үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох шийдвэрийг гаргуулсны дараа үйл ажиллагаагаа явуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж буй газруудыг ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын байцаагчийн дүгнэлт, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсны дараа цагдаагийн газартай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байгаа ажээ. Хяналтын үеэр цахим тоглоомын газрууд нь цаг хэтрүүлэн ажиллах, байрны орчин нөхцөл муу, насанд хүрээгүй хүүхдүүдийг олон цагаар тоглуулах гэх зэрэг зөрчлүүдийг дахин давтан гаргаж байжээ. Тиймээс гурав дахь удаагийн цахим тоглоом хэсэгчилсэн арга хэмжээний үеэр зөрлөө дахин давтан гаргасан тоглоомын газруудыг шууд үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг өгсөн талаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус тус мэдээлэв.

Б.Мягмарсүрэн