Шинжилгээ хийх сорилын нэр төрөл өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх сорилын итгэмжлэгдсэн лаборатори дэлгүүр, худалдааны төвүүдэд зарагдаж байгаа хүүхдийн тоглоом болон өлгий хийдэг даавуунд будагч бодис, хуучин гутал, хувцсанд хөгц мөөгөнцөр, нян тодорхойлох шинжилгээ хийдэг болсон байна. Мөн кремтэй гурилан бүтээгдэхүүнд гэдэсний эмгэг төрөгч тодорхойлдог болжээ. Энэ мэтээр тус лаборатори шинжилгээ хийдэг сорилын нэр төрлийг байнга нэмэгдүүлж байна.
Сорилын лаборатори нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын үр дүнг бие даасан, хараат бус магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний дүнгээр баталгаажуулах үүрэг хүлээн ажилладаг. 2013 онд байгууллагынхаа 4 сая төгрөг, 2014 онд МХЕГ-ын 34 сая, 2015 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж, оношлуур, урвалж бодисоор хангагдсан нь хор судлалын шинжилгээг орон нутагтаа хийх боломжийг бүрдүүлжээ.
“Өнөөдрийн байдлаар 62 нэр төрлийн сорилд 420 гаруй үзүүлэлтээр шинжилгээ хийж байна. Энэ онд одоогоор 1400 гаруй сорилд шинжилгээ хийсэн. Сурагчдын үдийн хоол, цайны бүтээгдэхүүнд нэг өдрийн илчлэгийн хэмжээ хүрэхгүй байгаа, гэр хорооллын зарим усан сангийн ус түгээх хоолой нянгийн бохирдолтой, Мандалговийн цэвэрлэх байгууламжийн орчин дахь хөрс бохирдол ихтэй зэргээр хэд хэдэн анхаарал татсан дүн гарсан. Энэ дагуу улсын байцаагч нар зөрчлийг арилгуулах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьж ажилласан” гэж лабораторийн менежер С.Батбаатар хэллээ.
Шинжилгээ хийх сорилын нэр төрлийг иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн нэмэгдүүлдэг байна. Тухайлбал, гаднаас орж ирсэн комиссын бараа гэх хуучин гутал, хувцас, бусад эд хэрэглэлийн худалдаа орон нутагт сүүлийн үед нэмэгдсэн, хүүхдийн зарим тоглоомоос эвгүй үнэр үнэртдэг, зарим гоо сайхны бүтээгдэхүүн харшил өгдөг гэх зэргээр иргэдэд тохиолдож буй бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой олон асуудалд сорилын шинжилгээг хандуулдаг байна.

Т. Отгонтуяа