24 залуу өрхийг малжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас цөөн малтай залуу малчдыг дэмжих зорилгоор малжуулах ажил зохион байгууллаа. Нийт 12 сум, хоёр тосгоны 24 залуу малчныг 4335 толгой малаар малжуулж 104 сая төгрөг зарцуулжээ.
Малжуулах төсөлд хамрагдах малчдын судалгааг тухайн сумдын ЗДТГ, амьжиргаа дэмжих зөвлөлүүд гаргаж ХХҮГ-т ирүүлсэн байна. Тус хэлтэс залуу, эрүүл, үржлийн малыг сонгон богд шилжүүлснээр 150 толгой малтай өрхийг 5 сая төгрөгөөр 53 хургатай хонь, 40 ишигтэй ямаа, нэг охин борлон буюу 187 толгой малаар, 200 хүртэл толгой богтой өрхийг 4 сая төгрөг буюу 40 хургатай хонь, 35 ишигтэй ямаа, нэг охин төлөг буюу 151 толгой малаар тус тус малжуулсан байна.

Тэд зах зээлийн өнөөгийн үнээр тооцож хургатай хонийг 60.0 мянга, ишигтэй ямааг 45.0 мянга, охин борлонг 20.0, охин төлгийг 25.0 мянган төгрөгөөр үнэлж малчдаас авч залуу малчдыг малжуулжээ.
Ш.Цоодол