Дундговийн нутагт 53 мянган мал оторлож ирээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 6590 малчин өрхийн 3.3 сая мал өвөлжих төлөвтэй байна. Зуншлага оройтсон ч бэлчээрийн ургамалын гарц ихэнх нутгаар өнгөрсөн жилийнхээс харьцангуй сайн байж, мал тарга хүчээ авч чадсан.Хэрвээ цас их унахгүй бол мал аж ахуйн өвөлжилтөд хүндрэл учрахгүй байх боломжтой ажээ.
Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар бэлчээрийн даацыг тодорхойлохдоо нийт нутгийн 35 хувь бэлчээрийн нөөцтэй, 25 хувь нь бэлчээр хүрэлцээтэй хэмээх зураглалыг гаргасан юм. Зун, намрын таатай байдал, бэлчээрийн даац боломжоос хамааран Дундговь аймгийн малчдын хувьд гадагш оторлолгүйгээр өөрийн аймгийн нутагт өвөлжиж, хаваржих чигтэй байна.
Харин гаднын аймаг, сумаас оторчид олноор ирэх хандлагатай. Одоогийн байдлаар өөр аймгаас 50 гаруй өрхийн 53 мянга 580 гаруй толгой мал Дундговийн нутагт оторлон иржээ.
Малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоохтой зэрэгцэн аймгийн Засаг дарга захирамж гаргаж, өөрийн малчдыг гадагш оторлох, гаднаас оторчид хүлээн авахыг түр хориглосон. Одоогоор энэ захирамж хүчин төгөлдөр байгаа юм.

Т. Отгонтуяа