Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 66 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт одоогийн байдлаар 66.5 хувьтай байна.
Засгийн газрын 186- р тогтоолоор Дундговь аймгийн 15 сум тус бүр 40 тонн өвс, 30 тонн тэжээлээр аюулгүйн нөөцөө бүрдүүлнэ. Харин аймгийн аюулгүйн нөөцөд 190 тонн өвс, 50 тонн тэжээл нөөцлөх даалгавартай. Үүнээс одоогийн байдлаар 470 гаруй тн өвс, 226 тонн тэжээлээр нөөц бүрдсэн байна. Мөн малчид 6800 гаруй тонн гар тэжээл бэлдэж авчээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг дарга томилон ажилуулсан. Мал аж ахуйн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт зарим суманд хангалтгүй, зарим сум огт нөөцгүй байгааг анхааралдаа авч, өвс, тэжээлийн нөөцийг яаралттай бүрдүүлэх хэрэгтэйг ажлын хэсэг сумын удирдлагуудад анхааруулсан байна.
Одоогийн байдлаар Өлзийт, Адаацаг, Сайнцагаан сум аюулгүйн нөөцөө бүрэн бүрдүүлсэн, Дэрэн, Баянжаргалан, Хулд, Дэлгэрхангай сум өвсний нөөцтэй, тэжээл нэмж татахаар байгаа бол Говь- Угтаал сум өвсний, Дэлгэрхангай сум тэжээлийн нөөцгүй байна. Мөн Сайхан- Овоо сум өвс, тэжээлийн нөөц аль алиныг татаж эхлээгүй байна.

Т. Отгонтуяа