Хорио цээрийн дэглэмүүд цуцлагдаж дуусав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Дундговь аймгийн нутагт тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмүүд бүрэн цуцлагдаж, энгийн төлөвт шилжлээ.
Дундговь аймгийн 3 сумын нутагт хорио цээрийн дэглэм наймдугаар сарын эхнээс үргэлжилсэн. Голомтын бүс дэхь мал сүргийг вакцинжуулж дууссанаас хойш 21 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн юм. Хязгаарлалтын дэглэм 14 хоног үргэлжилсний эцэст хоёр голомт дахь дэглэмийг цуцалж, Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумын нутгийн зааг дахь нэг голомтын хязгаарлалтын дэглэм хэвээр үргэлжилсэн. Энд өнгөрөгч баасан гаригт хязгаарлалтын дэглэмийн хугацаа дуусгавар болсон тул Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар дэглэмийг цуцалж, энгийн төлөвт шилжүүлсэн байна.
Ингэснээр Дундговийн нутагт тогтоогоод байсан хорио цээр, хязгаарлалтын дэглэмүүд бүрэн цуцлагдлаа.
Өвчний голомтын 3 бүсэд 37 өрхийн 670 гаруй мал өвчилсөн. Үүний 255- ыг нь устгасан бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаанд нэг сая илүү малыг вакцинжуулсан байна. Вакцины эхний татан авалтаар 1431 өрхийн 930 шахам мянган мал, хоёр дахь удаагийнхаар 150 гаруй мянган малыг вакцинжуулсан бол гурав дахь удаагаа 26 мянган тун вакцин нэмж авснаар вакцинжуулалтаас үлдсэн 5 сумын малыг одоо тарьж байна.
Т. Отгонтуяа