Охидын нумтай уран нугаралтын үзүүлбэр тэргүүн дээд шагнал хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Өсвөрийн циркчдийн 3- р их наадам Мандалговь хотод гурван өдөр үргэлжилж өчигдөр орой өндөрлөлөө. Энэ наадмыг МУГЖ, нэрт алиалагч Д. Батсүхийн нэрэмжит болгож, түүний төрөлх нутагт ийнхүү зохион байгуулсан юм. Хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулж байгаа, түүнчлэн оролцогчдын тоо өсөн нэмэгдсэн гэдгээр зохион байгуулагчид энэ удаагийн наадмыг онцолж байв.
“Цирк байгаа газарт инээд, баяр хөөр” хэмээн өсвөрийн циркчдийн 3- р наадмыг нэрлэжээ. Булган, Дундговь, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Орхон аймаг болон Улаанбаатар хотоос хорь гаруй хамтлагийн 170 гаруй циркчид Мандалговийг зорин ирсэн байна. Аймгийн Биеийн тамир, спортын газрын залыг циркийн тоглолтод зориулан бэлдэж, өсвөрийн циркчдийн чадварлаг үзүүлбэрүүдийг шимтэн сонирхох нөхцлийг Мандалговь хотынхонд бүрдүүлсэн юм.
Өсвөрийн циркчдийн ур чадварыг шүүн тунгааж Монголын циркчдийн холбооны гүйцэтгэх захирал Д. Шүрэнцэцэг тэргүүтэй циркийн урлагийн нэрт жүжигчдийн бүрэлдэхүүн ажилласан. Шүүгчид 21 үзүүлбэрийг эцсийн шатанд шалгаруулж, үүнээс шилдэг үзүүлбэртэй циркчдийг бага, дунд насны ангилалд шалгаруулан наадмын дүнг гаргасан юм.
6- 12 насны циркчдээс Монгол улсын төрийн шагналт, Буриад улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ц. Сэлэнгийн удирдсан Монголын Цирк хөгжлийн төвийн циркчдийн “Аватар” үзүүлбэр, 13- 18 насны циркчдээс Улаанбаатар хотын “Модерн цирк” төвийн агаарын цагаригтай нугаралт үзүүлбэр тэргүүн байрыг эзэлсэн бол Улаанбаатар хотын “Шинэ цирк төвийн циркчдийн тэнцвэртэй уран нугаралт, “X roses” төвийн уран нугаралтын үзүүлбэр дэд байр, Дундговь аймгийн “Мандалговь цирк” дугуйлангийн циркчин А. Эрхэмбаярын дан дугуйтай жонглёр, Улаанбаатар хотын “Цэцэгс” хамтлагийн хос уран нугаралт гутгаар байрын шагналыг тус тус хүртлээ.
Шүүгчдийн хамгийн өндөр үнэлгээг Хаан банкны дэргэдэх циркийн “Анжелс” төвийн охидын хамтлаг нумтай уран нугаралтын үзүүлбэртээ авч, энэ удаагийн наадмын Гран при шагналын эзэн болсон. Мөн дан дугуйт үзүүлбэрээр нь “Хадгаа” циркийн жүжигчин н. Сарнайд МУГЖ, циркийн нэрт алиалагч Д. Батсүх агсны нэрэмжит шагналыг түүний гэр бүлээс гардуулсан юм.
“Цирк сонирхдог өсвөр үеийнхнийг циркийн урлагийг шимтэх, адил төрлийн үзүүлбэрээр хичээллэдэг хүүхдүүдийг бие биетэй нь танилцуулж, харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилгоор энэ наадмыг зохион байгуулдаг. Үүний үр дүнд циркийн урлагийг сонирхон суралцах өсвөр үеийнхэн нэмэгдэж байна. Энэ жилийн наадамд урьд урьдынхаас олон циркчид оролцлоо. 170 гаруй циркчин, үүн дээр зохион байгуулж ажилласантай нийлээд 250 гаруй хүн энэ удаагийн наадамд оролцлоо” гэж Монголын циркчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч. Хатанбаатар тодотгон хэлсэн. Тэрээр Мандалговьд зохион байгуулсан 3- р наадмыг хөдөө орон нутагт зохион байгуулж байгаагаар анхны гэдгийг онцлоод ирэх жил Орхон аймаг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэлээ.

Т. Отгонтуяа