Орхон аймгийн арван багш БНХАУ-д туршлага судална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Орхон аймгийн мэргэжлийн аварга” 10 багш БНХАУ-ын Ордос хотод зочилж, туршлага судлах эрхээр шагнууллаа. Үүнийг “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
Багш нарт эрхийн бичиг гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Хүний хөгжлийн бодлогод багш нарын үзүүлэх үр нөлөө чухал. Та бүхний хичээл зүтгэлээр Монгол Улс, Эрдэнэт хотын ирээдүй бий болно. Тиймээс орон нутгийн засаг захиргаанаас багш нарыг хөгжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Багш” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэсэн юм. “Мэргэжлийн аварга багш”-ийг шалгаруулахдаа хүүхэд бүрийг хөгжүүлсэн байдал, тухайн жилд аймаг, бүс, улсын хэмжээний уралдаанд гаргасан амжилт зэргийг нь харгалзан үзжээ.
Дашрамд дурдахад, Орхон аймагт анх удаа хэрэгжиж байгаа “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ жил таван сургуульд AR технологи бүхий кабинетын хэрэглэгдэхүүн олгожээ. 5, 7, 14, 17, 20-р сургуульд олгосон энэхүү кабинетыг бага ангиуд байгалийн ухааны, хүн, байгаль хичээлд ашиглах бол ахлах ангид анатоми, газар зүй, физикийн хичээлд ашиглана. AR технологийн нэг бүрийн үнэ 3.5 сая төгрөг юм. Мөн орон нутгийн засаг захиргаа БСШУС-ын яамтай хамтран Орхон аймгийн дөрвөн сургуульд “Цахим сургууль” төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Уг ажилд 110 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Б.Оюун-Эрдэнэ