Орхоны эмч нар орон нутагтаа мэргэжлээ дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн яамнаас резидэнт буюу нарийн мэргэжлийн эмч нарыг орон нутагт нь мэргэшүүлэх бодлогын хүрээнд Орхон аймгийг сонгож яаралтай тусламж үйлчилгээ болон хүүхэд, халдварт, гэмтлийн чиглэлийн эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна. Уг сургалтад БОЭТ-ийн 22 эмч хамрагдаж “сургагч багш”–ийн эрхтэй болох юм. Үүний дараа эдгээр эмч орон нутагтаа ажлаа хийнгээ нарийн мэргэжлийн эмч болох боломжтой болж байгаа юм.
Орхон аймагт нарийн мэргэжлийн эмч байнга дутагдалтай байдаг. Жишээ нь, БОЭТ-ийн “Нүд”, “Чих хамар хоолой”-н тасагт л гэхэд нэг эмч ажиллаж байна. Өмнө нь ажиллаж байсан эмч нар нь Улаанбаатар хотод нарийн мэргэшлийн сургалтад хамрагдаж байгаа тул үлдсэн эмч нарт нь ажлын ачаалал нэмэгддэг ажээ. Тиймээс мэргэшлийн сургалтыг орон нутаг руу шилжүүлэх нь олон талын ач холбогдолтой гэж Эрүүл мэндийн яам үзжээ.

Б.Оюун-Эрдэнэ