Олон улсын "CHINA DAKAR RALLY" уралдаанд Өмнөговийнхон тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-12 13:02:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ ӨМӨЗО-ны Алшаа аймагт зохион байгуулагдсан олон улсын кросс уралдаанд Өмнөговийн тамирчид тэргүүлсэн байна.

Тус аймгийн авто машин мотоциклийн холбооны үйл ажиллагааг илүү сайжруулан улмаар тамирчдаа олон улсын уралдаан тэмцээнд оролцоход аймгийн удирдлагууд дэмжин ажиллаж байгаа юм. Үүний нэг жишээ нь есдүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны хооронд ӨМӨЗО-ны Алшаа аймагт зохион байгуулсан олон улсын "CHINA DAKAR RALLY" уралдаанд аймгийнхаа тамирчдыг оролцуулсан нь уралдааны "Кросс" ангилалд  тэргүүн байр эзлээд иржээ.

Тодруулбал Г.Намдагдорж тэргүүн байр, Г.Ариунтуяа дэд тэргүүн байр, М.Мөнхдэлгэр гуравдугаар байрт тус тус шалгарчээ.  
Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хоёр аймгийн “Автомашин, мотоциклийн холбоо”-г хамтын ажиллагаатай болгох боломжийг бүрдүүллээ. 
Эхний ээлжинд БНХАУ-ын Алшаа аймагт зохион байгуулсан олон улсын элсний бартаат замын уралдаанд ийнхүү оролцлоо. 
Энэхүү арга хэмжээг хоёр сая жуулчин үзэж сонирхдог байна.

Д.Мишигсүрэн

相关新闻