“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мастеруудын зөвлөлгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-12 10:48:58
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мастеруудын ажил үүрэг, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, мастеруудын хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж, арга замыг тодорхойлох зорилгоор “Мастеруудын зөвлөлгөөн”-ийг маргааш зохион байгуулна.
Тус зөвлөлгөөнөөр “Үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам“, “Мастерын манлайллыг дээшлүүлэх боломж” сэдэвт илтгэл хэлэлцэж, Ганабелл Институтын бизнесийн ахлах зөвлөх Т.Амарсанаа “Мастеруудад эзэмшвэл зохих ур чадварууд”, “Ажилтнуудаа сэдэлжүүлж, санаачилгыг өрнүүлэх нь” сэдвээр лекц унших ажээ. Зөвлөлгөөнөөс гарсан мастеруудын санал дүгнэлтийг нэгтгэсэн зөвлөмж гарах юм.
Мөн энэ үер тэргүүний мастеруудад шагнал гардуулж, манлайллыг дээшлүүлэх сэдвийн дор оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг хийнэ  гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ХМОНХА-аас мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻