Энэ намар нэг метрээс дээш өндөртэй мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр Орхон аймаг цөөн тооны, чанартай мод тарихаар болжээ. Өөрөөр хэлбэл, нэг метрээс дээш өндөртэй ургах чадвар сайтай шинэс, хар мод түлхүү тарина.
Өнгөрсөн хугацаанд Орхон аймагт бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 13 орчим мянган мод тарьжээ. Баян-Өндөр, Сархиа ууланд тус бүр 5000 орчим мод тарьсан ч ургалтын хувь 70-80 байна. Тиймээс тарьсан мод эргээд “хог” болж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж нэг метрээс дээш, ургах чадвартай мод тарих чиглэл өгчээ.
Энэ жил Орхон аймагт төрийн байгууллагууд Цагаанчулуутын ам, “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрийн ажилчид болон томоохон аж ахуйн нэгжүүд Баян-Өндөр уулын баруун энгэрт мод тарина.
“Бүх нийтээр мод тарих” өдрийг угтаж “А.Амар”-ын талбайд тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдаа аравдугаар сарын 9-15-ны хооронд гарч байна.

Б.Оюун-Эрдэнэ