Эрүү, нүүр, бөөрний хагалгааг үнэ төлбөргүй хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Тайваний гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний болон бөөрний мэс заслын эмч нар Орхон аймагт энэ сарын 16-21-ний өдрүүдэд ажиллана. Тус төвийн эрүү нүүр, бөөрний мэс заслын эмч нар уруул тагнай төрөлхийн сэтэрхий, урологи, төмсөгний услалт, ивэрхий, фимоз зэрэг бөөрний талын эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ.
Энэ төрлийн хагалгаа орон нутагт хийгддэггүй учир иргэдэд дээрх хугацаанд боломж олдож байна. Хагалгаа хийлгэх хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бөгөөд урьдчилсан үзлэг шинжилгээ хийлгэсэн байхад хангалттай юм. Харин хагалгаанд орох хүүхдүүд ханиадтай байж болохгүй гэдгийг БОЭТ-ийн эмч нар анхаарууллаа.
Тус мэс заслын баг ирэхээс өмнө хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүд урьдчилсан үзлэгт орж, шинжилгээ өгөх шаардлагатай. Тиймээс уруул, тагнай сэтэрхийн болон урологи, бөөрний мэс засал хийлгэх хүүхдүүд БОЭТ-д очиж урьдчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай гэнэ. Шинжилгээний хариу 1-2 хоногийн дотор гардаг тул аль болох эрт шинжилгээ өгч хагалгаа хийлгэх боломжтой эсэхээ тодоруулах шаардлагатай ажээ.

Б.Оюун-Эрдэнэ