Багшийн цалин нэмэхийг эцэг, эхчүүд дэмжиж буйгаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-11 12:15:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос багш нар цалингаа нэмүүлэхээр төр засагт шаардлага хүргүүлж байгааг дэмжиж байна хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус холбооны үйл ажиллагааны зорилго нь багш нарын эрх ашгийг хамгаалах, хүүхэд, гэр бүл, сургууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг.

"Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Д.Дуламсүрэн, “Өнөөдөр эцэг эх бүр чадварлаг сайн багшаас сайн боловсрол, хүмүүжлийг үр хүүхдэдээ төлөвшүүлэхийг хүсдэг ч багш нарыг хэрхэн дэмжиж туслахаа тэр бүр мэддэггүй. Иймд багшийн цалинг нэмэх нь тэдний мэргэжлийн ур чадвар, сургалтын чанарыг дээшлүүлэх гол хөшүүрэг юм. Манай холбоо багшийн цалинг нэмэх боломж Засгийн газарт байгаа учраас Багшийн цалин нэмүүлэх түр хороо болон “Багшдаа тусалъя” Монголын багш нарын нэгдэлтэй хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлж байна” хэмээв.
 
Д.Өлзий
相关新闻